Монголын буудлага спортын холбоо

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Онцлох түнш       25869       2017.07.17


Бид 7-р сарын онцлох түншээр Монголын Буудлага Спортын Холбоог онцолж, холбооны нарийн бичгийн дарга Энхсайхан багштай ярилцлаа. 1958 онд 1-р сургуулийн подволд Буудлагийн Спорт Клуб нэртэйгээр байгуулагдаж байсан үеэс хойш буудлага спортыг хөгжүүлж, олон тамирчдыг бэлтгэж, олон улсад Монгол улсынхаа нэрийг гаргаж байгаа дэлхийд данстай тамирчидтай, улсын тэргүүн 4 төрлийн спортын нэг болж чадсан спорт юм.

Хаяг: Буудлага Спортын Төв, БГД, 20-р хороо, Үйлдвэрчний район

Утас: 99177139, 99163777

Веб хуудас: www.shooting.mn

Сошиал хаяг:

Та эхлээд өөрийгөө танилцуулна уу. Мөн саяхан ашиглалтанд орсон шинэ буудлагын төв, түүний онцлог талыг бидэнтэй хуваалцана уу.

Сайн байна уу! Намайг Олзодын Энхсайхан гэдэг. Монголын буудлага спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй. 2017 онд ашиглалтанд орсон шинэ буудлагын төв маань буудлага спортын тамирчид болон сонирхогчид зэрэг бүх насныханд зориулсан 10м, 25м, 50м-ийн тир болон хувцас солих өрөө, тав тухыг дээд зэргээр хангасан амралтын өрөөгөөр тохижуулсан орчин үеийн тир юм. Нэгэн зэрэг 50 хүн зэрэг буудлага хийх боломжтой, нийт 150-200 хүнийг бэлтгэлд хамруулах хүчин чадалтай.

Таны дуртай буудлагын төрөл юу вэ? Мөн бусдад санал болгох зөвлөгөө юу вэ? 

Миний дуртай төрөл бол 50м-ийн хэвтээ байрлалаас 60 сум буудах дасгал. 5.6мм-ийн калибрийн буу, сумаар буудна. Буудлагын спортоор хичээллэснээр дээд зэргийн тэсвэр, анхаарал төвлөрөлтэй болдог. Байнга хичээллэснээр стресс тайлагддаг мөн өөрийгөө ялан дийлэх чадвар суудаг. 

Буудлага спортоор тогтмол хичээллэх гэж байгаа хүмүүст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

Мэргэжлийн багшийн удирдлага дор хичээллэж, зөв техникийг сурсанаар хэдэн ч настай бай хамаагүй амжилт гаргах боломж бий. Иймд өөрийгөө оройтсон гэлгүй манай төв дээр ирж 10м-ийн хийн буу, 25м-ийн гар буу, 50м-ийн калибрын буугаар буудлага спортоор хичээллэхийг хүсч байна.

Буудлага спортын талаар хүмүүсийн мэддэг ч болоосой гэж хүсдэг 3 зүйл, мөн хүмүүсийн хамгийн том буруу төсөөлөл юу вэ? 

Буудлага спортоор хичээллэснээр их тайвшралыг олж авдаг. Буудлага спорт бол ан агнахаас тэс өөр, их спортын сонгодог төрөл юм. Маш их цаг, мөнгө зарцуулна гэж боддог нь хамгийн том буруу төсөөлөл байдаг.

Танд хамгийн их урам зориг өгдөг, тусалдаг уриа үг, титэм үг юу вэ?

Бод, сэтгэ, зүтгэ. 

Бидэнтэй ярилцаж, шинэ буудлагын төвөө танилцуулсанд баярлалаа. Мөн бидэнтэй нэгдэж, гишүүдэд маань буудлага спортоор хичээллэх боломж олгож байгаад баярлалаа. Таны ажил үйлсэд өндөр амжилтийг хүсэн ерөөе.



Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT бол шинэ зууны фитнесийн гишүүнчлэл. Улаанбаатар хотын хамгийн шилдэг 50 гаруй фитнес, спорт клубт нэг гишүүнчлэлээр орох боломжийг танд олгоно. Апп татаж авахад үнэгүй. Онцгой урамшуулал болон нэмэлт мэдээллийг 70107700, 70107710 дугаараас лавлана уу.


Санал болгох