Фитнесийн төрлүүд

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Move       15841       2016.10.17
cover

Эрүүл амьдралын гол түлхүүр нь зөв хооллож, идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй байх бөгөөд хөдөлгөөн танаас тэнцвэрт байдал, тэсвэр хатуужил, уян хатан чанар, эрч хүч, анхаарал төвлөрөлт зэргийг шаарддаг учраас таны бие организмын бүхий л үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж байдаг. Тэгвэл дасгалын төрлүүд, түүний ашиг тусын талаарх нийтлэлийг хүлээн авч уншина уу.

  • Тэнцвэрийн дасгал

Ихэнх хүмүүс жин нэмэхээрээ тэнцвэрт байдлаа алддаг. Иймээс энэ төрлийн дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нь биеийн жинг жигд хасах, зүрхний үйл ажиллагааг сайжруулах, цус харвалтаас урьдчилан сэргийлэх зэрэг давуу талтай. Тэнцвэрийн дасгалуудыг хийх явцад унаж бэртэх магадлал их байдаг тул анхаарлыг дээд зэргээр төвлөрүүлэх шаардлагатай. 

Хамрах дасгалын төрөл:  Иог, Тай жи чуан 

Дараах дасгалуудыг өдөр тутамдаа туршиж үзээрэй.

- Аяга таваг угаах болон шүдээ угаах үедээ нэг хөл дээрээ 15 секундийн давтамжтайгаар ээлжлэн зогсох

- Гэр зуураа 20 алхмаар өлмий дээрээ явах

- Алхахдаа шулуун шугамд тааруулж алхах


  • Тэсвэрийн дасгал

Тэсвэр хатуужил шаардсан энэ төрлийн дасгалууд нь зүрхний үйл ажиллагааг сайжруулах, цусны эргэлтийн системийг хадгалах, уушги болон амьсгалын замын эрхтний үйл ажиллагааг сайжруулах зэргээр таны биеийн эрүүл мэндийг сайжруулахад чухал нөлөө үзүүлдэг. Үүний үр дүнд чихрийн шижин, зүрхний өвчин, цус харвалт зэрэг өвчний эрсдлийг бууруулж өгдөг. 

Хамрах дасгалын төрөл: Аэробик, Гүйх, Алхах, Усанд сэлэх, Дугуй унах, Бүжиглэх, Теннис, Сагсан бөмбөг, Хөл бөмбөг


  • Сунгалтын дасгал

Уян хатан байхын тулд сунгалтын дасгалуудыг сайн хийж байх нь чухал. Сунгалтын дасгалуудын тусламжтайгаар бусад төрлийн дасгалыг төвөггүйхэн хийхэд чухал нөлөөлдөг. Хэрвээ та биеийн хүчний ямар нэгэн дасгал хийх гэж байгаа бол сунгалтын дасгалыг хамгийн сүүлд хийх нь зөв арга юм.

Хамрах дасгалын төрлүүд: Иог, Балет

Сунгалтын дасгалыг аюулгүй хийх арга: Амьсгалаа зөв хувиарлах, дасгалын үеэр жигд удаан хийх, сунгалт хийх үед 10-30 секундээр 3-5 удаагийн давтамжтайгаар хийх зэргийг анхаараарай.


  • Хүч чадлын дасгал

Булчин хөгжүүлэх дасгал хийснээр аливаа гэмтэл бэртэлээс хамгаалж, бодисын солилцоог идэвхжүүлдэг учир таныг амарч байх үед ч калор шатаах үйл явц явагдаж байдаг. Өдөр тутамд байнга хүндийн өргөлт өргө гэхгүй ч хэзээ ч биеийн хүч шаардсан дасгал хийхийг мартаж болохгүй юм шүү.  


  • Алхах

Алхах нь идэвхтэй хөдөлгөөнтэй байхын тулд хэрэгжүүлж буй хамгийн энгийн алхам юм. Энгийн хэдий ч таны эрүүл мэндэд бүхий л талаас нь анхаарал хандуулдаг гэхэд болно. Тухайлбал: зүрх судас, амьсгалын замын эрхтэн, уушги, цусан хангамжийн үйл ажиллагааг сайжруулах, сэтгэл санаа сэргээх, өөдрөг үзлийг бий болгох, аливаад нухацтай хандах, анхаарал төвлөрөх, биеийн илүүдэл жинг бууруулах, урт наслах зэргээр олон  сайн талтай. 


САНАЛ БОЛГОЖ БУЙ НИЙТЛЭЛ: Биеийн эрүүл чийрэг байдал сэтгэхүйн эрүүл чийрэг байдалд нөлөөлдөг.


Та эдгээр дасгалд ONEFIT гишүүнчлэлийн эрхээрээ хамрагдах боломжтой бөгөөд ONEFIT аппликейшнийг хэрхэн хэрэглэх талаарх нийтлэлтэй танилцана уу. 

Хэрвээ ONEFIT аппликейшнээ татаж амжаагүй бол доорх холбоос дээр дарж татаж авна уу.




Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT gives you access to more than 50 best gyms and studios in UB. Download now for free. For more information and promotions, call 70107700, 70107710.


Санал болгох


ONEFIT кредит хэрхэн цуглуулах вэ?

ONEFIT аппликэйшнийг хэдийн гар утсандаа суулгаад хэрэглээд эхэлчихсэн бол танд кредит цуглуулж хөнгөлөлт авах бас нэг боломж байгаа шүү.

"ДУРЛАЯ" багцыг хэрхэн ашиглаж болох вэ?

Өөрийгөө өөрчилж, хөгжүүлэх идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгохоор бэлтгэж буй та ONEFIT аппликэйшнийг та гар утсандаа татан авч суулгаснаар

ONEFIT таны цагийг хэмнэж, түгжрэлээс аврана

Сүүлийн үед гэртээ байгаа ээжүүд, суугаа ажилтай хүмүүс тэр ч бүү хэл хүүхдүүд хүртэл таргалалттай тулгарах болжээ. Интернет, технологи хөгжсөн энэ үед бид гэрээсээ гарч хөдөлгөөн хийхээс илүүтэй ширээнийхээ өмнө суухыг илүүд үздэг болсон мэт. Хэрэв та болон таны ойр дотны хүмүүс илүүдэл жинтэй бол та бидний бэлтгэсэн Илүүдэл жингээс хэрхэн салах вэ? зөвлөгөөг заавал уншаарай.