Усанд сэлэх нь бүтээлч байдлыг дээшлүүлдэг

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Хөдөлгөөн       8035       2016.10.14
cover

Усан спортоор хичээллэгчид жил ирэх тусам нэмэгдэж байна. Учир нь энэ спортоор хичээллэх нь эрүүл мэнд болоод, бие бялдрыг хөгжүүлэх сайн талтай байдаг. Усан спортоор хичээллэдэг хүмүүсийн 98% нь зүрх судасны ямар ч өвчлөлгүй, бие бялдрын хувьд өв тэгш, ядаргаа болон стресснээс бүрэн ангижирсан байдаг учраас ажлын бүтээмж нь өндөр байдгаас харж болно.

Усан сэлэлтийг сүүлийн үед хүмүүс эмчилгээний зориулалтаар ашиглаж байна. Хэрвээ та сэлж чаддаггүй бол 12-36 цаг хичээллэхэд л анхан шатны техникуудыг сурах боломжтой. Сэлж сурснаараа даралт, сахар ихсэх, нуруу үе мөч үрэвсэх, хөдөлгөөний дутагдалд орох, хэт таргалах, мэдрэлийн ядаргаанаас өөрийгөө хамгаалах боломжтой болно гэсэн үг. Усан спортоор хичээллэх нэг давуу тал нь нуруунд ямар нэгэн ачаалал өгөхгүйгээр, биеийн бүх булчинг зэрэг ажиллуулж өгдөгөөрөө биеийн хөгжил жигдхэн нөлөөлж өгдөг. Мөн усанд сэлснээр амьсгалын багтаамж сайжирдаг бөгөөд ердийн хүнийхээс 2 дахин илүү уушгины багтаамж сайжирдаг. Цельсийн +24С дулаантай усанд 15 минут байхад 100 илүү калор дулаан алдана. Ингэж хүний бие био, химийн ажиллагаа сэргэн булчингийн ажиллах чадвар дээшлэн бодисын солилцоог нэмэгдүүлэх тул хэт таргалалтын эсрэг усан спорт сайн хэрэглүүр болдог. Хүмүүс ихэвчлэн ямар нэгэн өвчлөлтэй болсон үедээ л эмнэлгийн хаалгыг татдаг. Тэгвэл өвдөхөөсөө урьтаж устай нөхөрлөвөл эрүүл байх бүрэн боломжтой болжээ. 

Та ONEFIT аппликейшнийг утсандаа суулган багцаа сонгоод Улаанбаатар хотод байрлах усан бассейнүүдэд хүссэнээрээ орж сэлэх боломжтой.

 Та ONEFIT аппликэйшнийг татаж авахыг хүсвэл доорх зурган дээр дарж татаж аваарай.





Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT бол шинэ зууны фитнесийн гишүүнчлэл. УБ хотын хамгийн шилдэг 30 гаруй фитнес клуб болон студид нэг гишүүнчлэлээр орох боломжийг танд өгнө. Татаж авахад үнэгүй.


Санал болгох


Илүүдэл жингээсээ хэрхэн салах вэ?

Бүсгүй та өөрийн жиндээ санаа зовдог уу? Зовдог бол яг хэзээнээс өөрийгөө өөрчлөх алхмыг эхлүүлэх гэж байна? Өдөр болгон “яг маргааш” гэж өөрийгөө хуурч байгаа юм биш биз. Учир нь ертөнцийн маргааш дуусахгүй шүү дээ. Тиймээс энэ бодлоосоо салж, өөрчлөлтийг эхлүүлэх цаг нь болжээ. Урам зориг дүүрэн бүсгүй таньд тус хүргэх хэдэн зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна.

Дасгал хийснээр таны биед ямар өөрчлөлт гардаг вэ?

Байнгын дасгал хөдөлгөөнтэй байна гэдэг таны бодож буй шиг хэцүү зүйл биш. Өдөрт ердөө л 30 минутыг дасгал хийхэд зарцуулах та эрүүл саруул байгаад зогсохгүй хичнээн их идсэн ч биеийн хэлбэрээ алдагдуулахгүй байх ач тустай. Тэгвэл дасгал хийж байхад болон дасгал хийсний дараа тэр ч бүү хэл дасгал хийснээс хойш сар, жилийн дараа хүний биед ямар өөрчлөлт гардагийг та бүхэнд сонирхуулъя.

Ямар төрлийн дасгал хөдөлгөөнүүдийг хослуулан хийх нь үр дүнтэй вэ?

Зарим төрлийн дасгал хөдөлгөөнүүдийг хослуулан хийх нь үр дүнтэй байдаг. Өөрөөр хэлбэл 7 хоногийн 2 өдөр ямар нэгэн спортын төрлөөр хичээллэлээ гэхэд 7 хоногийн 1 өдрийг өөр нэгэн урлагийн төрлөөр хичээллэж өнгөрүүлбэл сонирхолтой төдийгүй үр дүн сайтай байдаг. Ингээд танд хослуулан хэрэгжүүлж болох 5 төрлийн дасгал хөдөлгөөнийг санал болгоё.