Эрчүүд ч гэсэн иогоор хичээллэдэг

Нийтэлсэн: NONI       Категори: Хөдөлгөөн       5821       2016.11.01
cover

Ихэнх хүмүүс иог бол зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан хөдөлгөөн гэж бодох нь бий. Үнэндээ иог бол эрэгтэй эмэгтэй хэн бүхэнд хэрэгтэй бөгөөд иогоор хичээллэхэд ямар үр дүнд хүрч болохыг та мэдэх үү? Иогоор хичээллэснээр төгс биеийн галбиртай болохоос гадна

  •  Стресс, нойргүйдэл арилна
  •  Уян хатан болно
  •  Хөдөлгөөний дутагдлаас ангижирна
  •  Амьсгалын тогтолцоо сайжирна
  •  Амархан ядарч нозоорохоос ангижирна
  •  Биед хуримтлагдсан хорт бодис гадагшилна гэх мэт олон талын ашиг тустай.

Олны танил Adam Levine, Woody Harrelson, Russell Brand, Jon Bon Jovi, Sting, Alec Baldwin, Sting зэрэг алдартнууд дэлхий нийтийг иогоор хичээллэхийг уриалж байна. 

Та ч мөн адил иогоор хичээллэхийг хүсч байна уу?

Иогоор хичээллэхэд танд дараах хэдэн алхам л хэрэгтэй:

ТОХИРОМЖТОЙ ЦАГ- Иог өглөөний цагаар хийх нь сайн гэдэг боловч үнэндээ та орой ажлын цагаа дууссаны дараа иогоор хичээллэх нь хамгийн тохиромжтой бөгөөд таны тухайн өдрийн ажлын ачаалал, стресс, биеийн хөшүүн байдал зэргийг бүгдийг нь арилгаж, тайван сайхан амрах нөхцлийг тань бүрдүүлж өгнө.

ТОХИЛОГ ГАЗАР- Иогоор хичээллэхэд өрөөний температур болон тохилог байдал хамгийн чухал, зуны улиралд хэт бүгчим газар, өвлийн улиралд хэт хүйтэн газар дасгал хийхийг хэн ч хүсэхгүй шүү дээ. Тиймээс тохилог газрыг сонгож үйлчлүүлээрэй. Өрөөний температурын хамгийн тохиромжтой дулаан бол +26оС байдаг.

САЙН БАГШ- Иогоор хичээллэх үед амьсгал авах болон тухайн хөдөлгөөнийг зааж чиглүүлж өгөх багш дасгалжуулагч хамгийн чухал учраас чадварлаг багшийг хайж олох хэрэгтэй.

САЙН ХАМТРАГЧИД- Нэг нэгэндээ урам зоригийг өгдөг сайн хамтрагчидтай байснаар та хурдан хугацаанд үр дүнд хүрэхээс гадна иогоор хичээллэх дур сонирхол тань улам нэмэгдэнэ. Спорт клубт ганцаархнаа гэж хойш суух хэрэггүй, тэр газарт л зорилго нэгтэй хамтрагч тань таныг хүлээж байгаа гэдэгт итгэх хэрэгтэй.

САНАЛ БОЛГОЖ БУЙ НИЙТЛЭЛ: Иогоор хичээллэгсдийн нийтлэг гаргадаг 7 алдаа

Та ONEFIT аппликейшнийг утсандаа суулган багцаа сонгоод Улаанбаатар хотод байрлах иогийн төвүүдээр хүссэнээрээ үйлчлүүлэх боломжтой.

 Та ONEFIT аппликэйшнийг татаж авахыг хүсвэл доорх зурган дээр дарж татаж аваарай.



Нийтэлсэн

Uncaught Exception

Json Error: Syntax error, malformed JSON

Origin

anchor/libraries/json.php on line 34

Trace

#0 /home3/coinsmn/public_html/anchor/functions/articles.php(142): Json::decode('')
#1 /home3/coinsmn/public_html/themes/onefit/article.php(82): cover_url('')
#2 /home3/coinsmn/public_html/system/view.php(87): require('/home3/coinsmn/...')
#3 /home3/coinsmn/public_html/system/route.php(160): System\View->render()
#4 /home3/coinsmn/public_html/system/router.php(152): System\Route->run()
#5 /home3/coinsmn/public_html/system/start.php(36): System\Router->dispatch()
#6 /home3/coinsmn/public_html/index.php(33): require('/home3/coinsmn/...')
#7 {main}