2017 оны ТОП 10 фитнесийн чиг хандлага
Дэлхий нийтийн фитнесийн чиг хандлагыг жил бүр тодорхойлсоор өдгөө 11 дэх жилээ угтаж байгаа билээ. Дэлхийн хамгийн том спортын анагаах ухаан, дасгал, шинжлэх ухааны байгууллага болох ACSM-аас ирэх оны дэлхийн хамгийн халуухан сэдвийг фитнес рүү чиглүүлж байна. Ингээд 2017 онд фитнесийн танхимаар ямар үйл явдлууд эрчийг авахыг хамтдаа сонирхъё.
1. Фитнес мөрдөгч
Сүүлийн үед залуусын хамгийн их хэрэглээ болсон фитнесийн нэмэлт төхөөрөмжүүд болох зүүдэг багаж, гар утасны аппликейшнүүд багтжээ. Уг төхөөрөмжүүдийн тусламжтайгаар та зүрхний хэмнэлт, өдрийн алхалт, биеийн температур, өдөрт хэдэн цаг унтаж байна, фитнес хөтөч гэх мэтчилэн таны фитнес эрүүл мэндэд хамгийн тустай, ашиглахад амар хялбар, зуужлагч технологиуд багтсан бөгөөд фитнес мөрдөгчдийг 2017 онд хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүнээр тодорхойлж байна. Юм хөгжнөө гэж.
2. Биеийн жингийн дасгал
Тийм ээ, нуух юун. Биеийн жингийн дасгал бол ирэх жилийн дасгалын чиг хандлагыг тодорхойлогч, мөн үр дүн маш сайтай дасгал юм. Чамд ямар нэгэн төхөөрөмж эсвэл маш их зай талбай шаардлагагүй. Энэ дасгалыг аэробикийн дасгалтай хослуулан хийх нь биеийн булчингийн массуудад илүү сайн нөлөөтэй.
3. HIIT

HIIT (High Intensity Interval Training) буюу өндөр эрчим хүч шаардагддаг дасгал нь өөхийг маш хурдан шатаадгаараа фитнесүүдийн дунд шалгарчээ. Ойролцоогоор 20-30 минутын турш дунд зэргийн хурдаар уг дасгалыг хийхэд их хэмжээний калор шатдаг байна.
4. Мэдлэг туршлагатай фитнесийн мэргэжилтнүүд
“Хэрвээ та фитнесээр хичээллэхээр нэгэнт зорилго шулуудсан бол чадварлаг сургагч багшийг олох хэрэгтэй хэмээн” зөвлөжээ. Тэд таны биеийн хэлбэр, үйл ажиллагааг нэмэгдүүлж, хөгжүүлэхэд хамгийн шилдэг туслагч нар байх болно.
5. Хүндийн өргөлт
Нэгэн судалгаагаар насанд хүрсэн хүмүүс 10 хоногийн дотор 3кг таргалж, 4 кг турж болдог гэдгийг уг дасгалын үед тогтоожээ. Учир нь уг дасгал нь булчингийн массыг хадгалах, калор шатаах, бодисын солилцоог нэмэгдүүлэх үр дүнтэй байдаг.
6. Бүлэг дасгал
Та фитнесээр ихэвчлэн ганцаараа хичээллэдэг үү? 2017 онд “багийн дасгал”-ыг нийт фитнесээр хичээлэгсдийн дунд туршиж үзэхийг санал болгож байна. Зорилго нэгтэй хамтрагч нар нэг дор цугларч дасгал хийх нь нэг нэгэндээ урам зориг, түлхэц болж өгдөг хэмээн үзжээ. Тэд нэгэн туршилтаа ганцаараа болон багийн фитнесээр хичээллэгчдийн дунд явуулахад, дугуй жийлтээр ганцаараа хичээллэгч 10.6 минут эрчимтэй хичээллэж байхад, багаараа хичээллэгчид 19.8 минут эрчимтэй дугуй жийлтийг хийжээ. Үүнээс нэгийг бодно биз дээ?
7. Дасгал бол анагаах ухаан
Энэ үг бол миний хувьд уриа үг нэгэнтээ болжээ. Гэтэл ирэх жилийн фитнесийн тренд болсон нь гайхалтай. Учир нь та ямар ч өвчлөлийг дасгал хөдөлгөөний гайхамшгаар эмчлэж болохыг харж болно шүү. Тухайлбал, кардио дасгалууд хийснээр зүрхний өвчин арилах, усанд сэлснээр уушигны багтаамж сайжирна, амьсгалын замын эрхтэнд асуудал үүсэхгүй, иогоор хичээлэх нь уян хатан байдал, биеийн хөшүүн байдлыг арилгана гэх мэтчилэн маш олон давуу талтайг надаар хэлүүлэхгүй мэдэх биз ээ.
8. Иог
2017 оны фитнесийн чиг хандлагын нэгд иог орсон нь мөн л гайхалтай. Таныг залуужуулах, хөдөлгөөний дутагдлаас ангижруулах, цусны эргэлтийг сайжруулах гэх зэргээр олон ашиг тустай дасгалын нэг юм. Иогийн хамгийн чухал үр дүн нь “таны тархийг өөрчилдөг” байх нь. Өөрөөр хэлбэл сэтгэл гутралыг арилгах, тайвшруулах, уур уцаарыг дарах нөлөөтэйгөөр фитнесүүдийн дунд нэр хүндтэй хэвээр байсаар л байна.
9. Хувийн дасгал хөдөлгөөн
Танд эрүүл мэндийн үнэхээр чухал, ноцтой асуудал байдаг тохиолдолд, хувийн ганцаарчилсан сургалтад хамрагдаж болно шүү дээ. Уг сургалтын үеэр та эрүүл хоол хүнс, дасгал хөдөлгөөнөөр дамжуулан бие бялдрыг сайжруулах, эрүүл амьдралын хэв маягийг олж авна.
10. Дасгал болон жин хаялт

Аливаа турах хөтөлбөрт, хооллолт хамгийн чухал нөлөөтэй байдаг ч үүний зэрэгцээ идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй байх нь илүү үр дүнтэй байдаг. Өөрөөр хэлбэл: ажлынхаа ихэнх цагийг сууж ажилладаг хүмүүс зөвхөн хоолны дэглэм бариад л турчихна гэдэг асуудал. Харин үүний оронд хөдөлгөөний идэвхтэй байх нь таныг турахад илүү нөлөөлөх юм шүү.
САНАЛ БОЛГОЖ БУЙ НИЙТЛЭЛ: Фитнест явахад саад болдог 4 зүйл ба тэдгээрийг даван туулах арга
Хүссэн спортоороо хичээллэж эрүүл чийрэг болоход тань туслах ONEFIT аппликэйшнийг татаж авахыг хүсвэл доорх зурган дээр дарна уу.


