ONEFIT аппликэйшныг хэрхэн ашиглах вэ?

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Мэдүүштэй       10303       2016.10.11
cover

ONEFIT аппликэйшн нь хүмүүст хүссэн үедээ, хүссэн цагтаа олон төрлийн фитнес студи, спорт цогцолбор болон бялдаржуулах төвүүдээс дуртайгаа сонгон үйлчлүүлэх эрх чөлөөг хэрэглэгчдэд олгодог. Тодруулбал ONEFIT-ын гишүүнчлэлд нэгдсэнээр бодибилдинг, иог, пилатис, бүжиг, балет, аэробик, галбиржуулах, бокс, холимог тулаан, сэлэлт, спорт, хүүхдийн фитнес, оюуны фитнес,  урлаг гээд 1000 гаруй төрлийн үйлчилгээнээс сонгон өөрийгөө хөгжүүлэх боломж олгож буй гар утасны аппликэйшн юм. 

Санал болгож буй нийтлэл: ONEFIT таны цагийг хэмнэж түгжрэлээс аварна

ONEFIT АППЛИКЭЙШНЫГ ХЭРХЭН АШИГЛАХ ТАЛААРХ ЗААВРЫГ ХҮРГЭЖ БАЙНА.

1. Юуны түрүүнд та өөрийн iOS эсвэл Android үйлдлийн системт гар утас эсвэл таблетдаа аппликэйшнаа суулгана. Та аппликэйшнаа монгол эсвэл англи хэлээр сонгон ашиглах боломжтой.

2. Дараагийн алхам бол бүртгүүлэн гишүүнчлэлд хамрагдах. Та бүртгүүлэх товчийг даран өөрийн нэр, и-мэйл хаяг, утасны дугаар, нэвтрэх нууц үгээ оруулан бүртгэлээ хийнэ. Эсвэл та өөрийн фэйсбүүк хаягаараа шууд бүртгүүлэх боломжтой. За бүртгүүлээд гишүүнчлэлд нэгдлээ. Одоо нэвтэрцгээе.

3. Бид хэрэглэгчдээ гишүүнчлэлийн 3 төрлийн багц болон нэг удаагийн эрхийг санал болгодог. Та эдгээр үйлчилгээний төрлүүдээс өөрт тохирсноо хүссэнээрээ сонгох боломжтой.

Супер гэр бүл – 650,000₮ /30 хоног/

Энэхүү багц маань спортод хорхойтой, дасгал хөдөлгөөн амьдралын хэв маягийн салшгүй нэг хэсэг болсон идэвхтэй амьдралтай гэр бүлд илүү тохиромжтой. Нэг гэр бүлийн 2 том хүн, 2 хүүхэд ашиглах боломжтой. Онцлог нь үйлчилгээний эрх хязгааргүй, мөн цагийн хязгааргүй. Та хүссэн фитнес спортын үйлчилгээгээ авах боломжтой мөн хэдийд ч цуцлах эсхүл зогсоох эрхтэй.

Эрүүл чийрэг – 199,000 /30 хоног/

Эрүүл чийрэг, зөв амьдралын хэв маягийг эрхэмлэгч, өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой хүмүүст маань энэхүү багц маань хамгийн тохиромжтой. Эрүүл чийрэг багц маань 12 үйлчилгээний эрхтэй, цагийн хязгааргүй, хүссэн фитнес спортын үйлчилгээгээ сонгон үйлчлүүлэх боломжтой. Мөн та хэдийд ч цуцлах мөн түр зогсоох эрхтэй.

Дурлая – 49,000 /30 хоног/

Манай гишүүнчлэлд хамрагдах эсэхээ яг ч шийдээгүй, эргэлзэж байгаа бол манай энэ багцыг үзээд алдаж яагаад болохгүй гэж. Энэхүү багц маань 3 үйлчилгээний эрхтэй, цагийн хязгааргүй манай бүх төрлийн фитнес, спортын үйлчилгээнд хамрагдах эрхтэй. Мөн та хүссэн үедээ цуцалж эсвэл түр зогсоож болно.


Та өөрт тохирсон багцаа сонгон идэвхжүүлэхийн тулд ONEFIT аппликэйшны “БУСАД” цэс рүү орон “ТӨЛБӨР” гэсэн хэсэгт нэвтрэн “БАГЦ АВАХ” товчин дээр даран багцаа сонгоно. Багцын төлбөрийг интернет банк болон Мобайл ашиглан төлөх боломжтой. Төлбөрийг хүлээн авсны дараа танд үйлчилгээний эрхийн багц нээгдэн зөвхөн танд зориулсан QR кодыг өгөх болно. Энэхүү кодын тусламжтай та үйлчилгээний эрхээ эдлэх юм.

4. За үйлчилгээний эрхийн багцаа авчихсан учраас ONEFIT аппликэйшны маань хамгийн эхний цэс болох “7 ХОНОГ”-ийн талаар танилцацгаая. Энэхүү цэсэнд тухайн 7 хоногт ашиглаж болох үйлчилгээг төрлөөр ангилан боломжит үйлчилгээний тоог харуулсан байна. Та эндээс өөрийн сонирхож буй төрлөө сонгох боломжтой.

5. Та эхний цэснээс сонирхож буй фитнес, спортын төрлийн сонгосноор дараагийн цэс болох “ХУВААРЬ” цэс рүү шилжих болно. Энэхүү хуваарь цэсэд боломжит фитнес, спорт цогцолборын талаарх мэдээллүүд харагдана. Мөн та өөрийн сонирхолд нийцүүлэн байршил, цаг болон төрлөөр нь ангилан хуваарийг харах боломжтой. Ангиллаа мөн өөрт хамгийн ойр, эсвэл хэрэглэгчдийн үнэлгээгээр нь эрэмбэлэн харах боломж мөн бий шүү.  

Энэхүү үйлдлийг ONEFIT аппликэйшны “ХАЙЛТ” цэсээс мөн хийх бололцоотой.

6. Та хайлтынхаа үр дүн яг өөрт тохирсон сонирхож буй газрынхаа тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл, цагийн хуваарь, хаяг байршил, дасгалжуулагч багш, дагалдах үйлчилгээ, бусад хэрэглэгчдийн сэтгэгдэл болон үнэлгээний талаар мэдээлэл танд харагдах болно. 

Мэдээлэлтэй танилцсаны дараа тухайн газраар үйлчлүүлэх сонирхолтой бол та хамгийн доор байрлах “СУУДАЛ ЗАХИАЛАХ” товчин дээр даран захиалгаа өгнө. Захиалга өгснөөр ONEFIT аппликэйшны “МИНИЙ” цэсэд таны өгсөн захиалга бүртгэгдэнэ. Та өөрийнхөө цаг завтаа тохируулан дараах байдлаар сонирхсон төрлөөсөө сонгон захиалгуудыг хийж болно. Энд нэг анхаарах зүйл бол та өдөрт зөвхөн нэг л төрлийн үйлчилгээ авах боломжтой.

7. Эцэст нь та захиалгаа хийсэн тул захиалга өгсөн газраа очин өөрийн QR кодыг уншуулан үйлчилгээний эрхээ баталгаажуулан авна.

8. Манай ONEFIT аппликэйшны хамгийн сүүлийн цэс болох “БУСАД” талаар танилцацгаая. Энэхүү цэсийн маань  нэг онцлох зүйл бол “ONEFIT КРЕДИТ” буюу найздаа урилга илгээн өөртөө кредит цуглуулах. Таны урьсан найз гишүүнчлэлийн багц худалдаж авахдаа таны явуулсан урилга дээрх кодыг ашиглан 5,000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх бөгөөд нөгөө талаас гишүүнчлэлийн багц худалдан авсан найз бүрийн тоогоор таны дансанд 5,000 төгрөгийн кредит автоматаар нэмэгдэх юм. Та энэхүү кредитээ ашиглан дараа сарынхаа багцаа худалдан авах боломжтой шүү. That`s so cool!

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.


Санал болгож буй нийтлэл: ONEFIT аппликэйшн ашиглах 5 шалтгаан

 Та ONEFIT аппликэйшнийг татаж авахыг хүсвэл доорх зурган дээр дарж татаж аваарай.


                                                                   

                                                                      




Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT бол шинэ зууны фитнесийн гишүүнчлэл. УБ хотын хамгийн шилдэг 30 гаруй фитнес клуб болон студид нэг гишүүнчлэлээр орох боломжийг танд өгнө. Татаж авахад үнэгүй.


сэтгэгдэл үлдээх




Санал болгох


Аав хүү хоёрын хамтдаа хичээллэх спортууд

ФИТНЕС & БОДИБИЛДИНГ-Хүү тань таны хамгийн үнэнч фитнес бодибилидинг найз байх болно. Учир нь та хоёр хамт бэлтгэлээ хйиж хамт хооллож, мөн бие биедээ давхар хяналт тавьж болно. Хамгийн сайхан биеэрээ гайхуулсан аав хүү хоёр байхыг хүсэхгүй хэн байх билээ?

Гэр бүлээрээ усанд сэлэхэд тохиромжтой газрууд хаана байна вэ?

Германы эрдэмтэд 1980-аад онд ямар спорт хүний биед хамгийн сайнаар нөлөөлдгийг судалж үзжээ. Уг судалгаанд нийт 570 тамирчин оролцсон ба судалгааны дүнгээр усанд сэлэлтийн тамирчдын 98% нь эрүүл байсныг тогтоожээ. Хүн өдрийн ихэнх цагийг зогсож эсвэл сууж өнгөрүүлдэг учир нурууны яс болон булчинд маш их ачаалал очдог. Харин усанд сэлснээр нурууны үенүүдийн ачаалал буурч, булчин амардаг төдийгүй усанд сэлснээр бүхий л үе мөч тэгш хөдөлж байдаг. Жилийн 4 улирлын алинд ч усанд сэлж болох хэдий ч ялангуяа өвөлд усанд сэлэх нь нэн тустай байдаг байна. Учир нь усанд сэлснээр уушигны хамгийн захын хэсэг хүртэл маш сайн цэвэрлэгддэг.

Өвлийн улиралд хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн анхаарах вэ?

Өвлийн улиралд та хүүхдийнхээ эрүүл мэндэд илүү анхаарах хэрэгтэй болдог. Бага насны хүүхдүүд хүйтэнд биеийн дулаанаа маш хурдан алддаг учраас амархан сульдах, ядрах, ханиад хүрэх, хатгаа авах гэх зэрэг өвчлөлд өртдөг. Эдгээрээс сэргийлэхийн тулд та ямар арга хэмжээг авдаг вэ? Хүүхдийнхээ эрүүл мэндэд өвлийн цагт анхаарал хандуулахад тань тус хүргэх хэдэн алхмыг танд хүргэж байна.