Хамар, хацарны нүх томроод байна уу!!!

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Lifestyle       21163       2017.11.01
cover

Нүүрний арьсны нүх томроно гэдэг бол олон хүний хувьд маш том асуудал билээ. Арьсны нүхийг багасгах ямар арга байна гэж хайсан хүмүүс зөндөө байдаг. Үнэнийг хэлэхэд: арьсны нүх жижгэрдэггүй юм. Арьсны нүхийг жижигхэн болгох тос, түрхлэг эсхүл арьс арчилгааны дэглэм гэж байхгүй. Арьсны нүх бол булчин шиг жижгэрч томордог зүйл биш. Арьсны нүх нь сунаж, тэлдэг боловч буцаад анхны хэвэндээ орж , жижгэрдэг тийм налархай чанартай биш. 

Арьсны нүх нь нас ахих тусам аяндаа өөрөө томордог (ялангуяа дэлхийн татах хүчнээс хамаарч хацарны хэсгээр унждаг учраас). Тослог арьс ихэнхдээ бөглөрөл ихтэй байдаг учраас тослог арьсны нүх илүү томрох хандлагатай байдаг.  Арьсны нүхэн дотор тоос шороо, нүүрний тос, будаг холилдон цугларч байдаг учраас арьсны нүх томордог.




Ихэнх хүмүүсийн Т-зон буюу дух, хамар, эрүүний хэсэг нь тослог байдаг учраас тэр хэсгийн ялангуяа хамрын арьсны нүх нь томордог. Нүхийг буцааж жижиг болгох ямар ч боломжгүй учраас цаашид улам илүү томруулахгүй байх арга хэмжээ авах хэрэгтэй.

Арьсны нүхийг үхжсэн арьс, нүүрний тос будаг, тоос шороо  зэрэг зүйлс бөглөж, арьсны нүхийг томруулахаас хамгаалах хамгийн сайн арга бол арьсны онцлогоос хамааран долоо хоногт 1-3 удаа АРЬСЫГ ГУУЖУУЛЖ, сайн чанарын ШАВАР МАСК ТАВИХ юм. Хамгийн чухал нь ӨДӨРТ 2 УДАА НҮҮРЭЭ САЙН УГААЖ, ЦЭВЭРЛЭХ ЁСТОЙ гэдгээ мартаж болохгүй. Нүүрээ өдөрт 2 удаа цэвэрлэхгүй бол арьсны нүхэнд ихээхэн бохирдол хуримтлагдана.

АРЬС ГУУЖУУЛАХ БҮТЭЭГДЭХҮҮН

Ширхэгтэй, ширүүн, хүчтэй гуужуулах бүтээгдэхүүн нь арьсыг гэмтээдэг учраас гель хэлбэрийн гуужуулах бүтээгдэхүүн хэрэглээрэй.

АРЬС ЦЭВЭРЛЭХ МАСК

Хар, цагаан батгыг суга татаж гаргадаг, хуулдаг нүүрний болон хамарны маскнууд нь мөн л арьсыг асар их гэмтээдэг учраас битгий хэрэглээрэй. Тийм маскыг маш их рекламддаг учраас арьс гэмтээдэг, химийн найрлагатай гэдгийг нь ихэнх хүмүүс мэддэггүй. Харин шавар маск нь арьсыг гэмтээхгүйгээр гүн цэвэрлэдэг. Гэхдээ, шавар маскыг нүүрэндээ түрхээд хатааж болохгүй, яагаад гэвэл нүүрний чийгийг гадагшлуулж, арьсыг хуурайшуулдаг. Тиймээс шавар маскыг баннтай усанд хэвтэж байхдаа, эсхүл шавар маск түрхчихээд үе үе (5 орчим минутын зайтай) маскан дээрээ цэвэр, зөөлөн ус бага зэрэг шүрших хэрэгтэй.

НҮҮРНИЙ ТОС

ихэнх хүмүүс хуурай арьстай гээд л тосыг маш ихээр, зузаан түрхдэг. Энэ бол маш буруу юм. Нүүрийг сайтар цэвэрлэж, угаасны дараа тонер буюу арьс зөөллөх ус (хэрэглэдэг бол серюм) түрхсэний дараа “шош” (нийслэл салаатанд хийдэг жижигхэн ногоон вандуй) шиг хэмжээгээр тосыг хоёр алгандаа халааж байгаад түрхэнэ. Гэхдээ, Т-зон хэсгээр маш бага түрхэх хэрэгтэй.

НҮҮР УГААХ УС

Нүүрийг хэзээ ч халуун усаар угааж болохгүй. Биеийн температуртай адил буюу бүлээхэн усаар угаах хэрэгтэй.

Эрчүүд арьсандаа бараг л анхаарал тавьдаггүй учраас дээр нь эмэгтэй хүнийг бодвол арай зузаан, тослог арьстай байдаг учраас тэдний нүүрний арьсны нүх томрох нь нийтлэг байдаг. Тиймээс эрчүүд ч бас нүүрээ өдөрт 2 удаа угааж, хааяа гуужуулж, шавар маск хэрэглэхийг зөвлөж байна.

Дасгал хийхийн өмнө болон дараа арьсаа хэрхэн арчлах тухай зөвлөмжийг эндээс уншаарай. 



Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT gives you access to more than 50 best gyms and studios in UB. Download now for free. For more information and promotions, call 70107700, 70107710.


Санал болгох


Хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлэх нь яагаад чухал вэ?

Судлаачдын үзэж байгаагаар эцэг эхчүүдийн дийлэнх хувь нь 24 цагийн 4-5 цагийг л хүүхдүүдтэйгээ өнгөрүүлдэг гэсэн тоо баримт байна. Энэ тоо нь таны хувьд хэр хугацаа гэж үзэж байна? Их үү? Бага уу? Эдгээр хугацаанд та хүүхэдтэйгээ ямар зүйлсийг амжуулж болох вэ? Хүүхдийг бага наснаас нь эхлэн тэдэнтэй өнгөрүүлэх цагийг аль болох урт байлгахыг та хичээж байгаарай. Та тэднийг өсөх, хөгжих бүрд нь хамт байж, зааж чиглүүлж байх нь зүйтэй. Хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлэх нь яагаад чухал байдаг талаарх нийтлэлийг танд хүргэж байна.

Эрүүл чийрэг багц гэж юу вэ?

Эрүүл чийрэг багц нь спортын төрлүүдээр идэвхтэй хичээллэхийг хүссэн хүн бүрт нээлттэй. Энэхүү багцыг худалдан авснаар та сардаа нийт 12 удаа өглөө өдөр оройд цагийн хязгаарлалтгүйгээр хүссэн фитнес клуб, спортын төвдөө явж болно.

ФИТНЕСТ ЯВАХАД СААД БОЛДОГ 4 ЗҮЙЛ БА ТЭДГЭЭРИЙГ ДАВАН ТУУЛАХ АРГА

Өөрийн биеийн жинд таарсан тохирсон бие хаатай, хамгийн гол нь эрүүл чийрэг байх нь хичнээн сайхан. Хүн бүр дасгал хөдөлгөөн хийж идэвхтэй амьдралын хэв маягтай байхыг хүсдэг хэдий ч тодорхой хэдэн шалтгааны улмаас тэр бүр фитнест явж өөртөө цаг зав гаргаад байдаггүй. Тэгвэл фитнест явж хамгийн сайхан биетэй, эрүүл чийрэг хүн болоход саад болдог зүйлс болон тэдгээрийг хэрхэн даван туулах арга замыг танд хүргэе.