ONEFIT аппликэйшнийг ашиглах 5 шалтгаан

By: ONEFIT       Category: Move       14685       2016.10.04
cover

ONEFIT аппликэйшн нь сурдаг,  ажилладаг, гэртээ хүүхдээ хардаг гээд л бүхий л төрлийн хүмүүст адил тэгш бие бялдараа хөгжүүлж,  эрүүл энх байхад нь туслах зорилготой аппликэйшн юм. Та уг аппликейшнийг гар утсандаа суулгаснаар хүссэн үедээ, хүссэн фитнес клуб, бялдаржуулах төвүүдээр үйлчлүүлэн иог, аэробик, бүжиг, бие хамгаалах урлаг, теннис зэргээр хичээллэх боломжтой. 


1.  Олон спорт болон урлагийн төрлийг туршиж үзэх

Та хэзээ нэгэн цагт бассейнд орох ямар байдгийг эсвэл балет бүжиглэж үзэхийг,  фитнессд явангаа спиннинг дээр ч бас хичээллээд үзэхийг  хүсж байсан л биз дээ. Гэхдээ л энэ бүхий л төрлийн спортуудыг туршиж үзэх гэхээр очиж бүртгүүлэхээс эхлээд тус тусад нь мөнгө төлөх шаардлага гарч ирдэг. Тэгвэл ONEFIT аппликэйшнийг та гар утсандаа суулган багцаа сонгсосноор Улаанбаатар хотын бүхий л фитнесс төв, урлагийн сургалтуудаар  " ороод гарах" "туршаад үзэх" боломжтой.


2.   Бие бялдраа хөгжүүлэхэд байршил хамаарахгүй байх

Та мэдээж гоё сайхан биетэй, эрүүл энх байхыг хүсэж байгаа.Гэхдээ гэрийн ойролцоо байрлах хэдхэн фитнесүүдээс өөр газарт очих боломж гарахгүй л байна уу? Тэгвэл та  ONEFIT аппликэйшнийг хэрэглэснээр ажлынхаа хажууд талын фитнесд цайны цагаар орохоос гадна найзынхаа гэрийн хажууд талын бассейнд орох зэргээр завтай цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжтой


3. Бүхий л газрууд танд нээлттэй

Хүссэн газартаа байнгын үйлчлүүлэгч мэт шууд ороод д дасгал хөдөлгөөнөө хийгээд сургалтад нь суугаад гарч ирэхийг та кинон дээрээс л харж байсан уу?  Тэгвэл одооноос эхлэн энэ таны амьдралд хэрэгжих боломжтой боллоо. Та ONEFIT апплликэйшнийг ашигласнаар нэг гишүүнчлэлээр бүх сургалтын төв үйлчилгээний газруудад явж бие бялдраа хөгжүүлж болно.


4. Баллетээр хичээллээд иогт яваад туялзуур сэлмээр хичээллээд фитнес хийчихвэл ч ...

 Бид бүгд л ямар нэгэн шинэ зүйлсийг туршиж үзэх дуртай байдаг.  Тэгвэл ONEFIT аппликэйшнийг хэрэглэснээр та баллетаар хичээллээд иогт яваад фитнес хийхээс гадна скуаш, спиннинг, усанд сэлэлт, бокс зэргээс сонгон давхар хичээллэх боломжтой.


5. Төлбөр мөнгөний хувьд боломжийн 

Ямар нэгэн газарт бүртгүүлэн сарын хугацаанд явах үнээрээ та Улаанбаатар хотын бүхий л фитнес клуб, сургалтын төвд явах эрхийг авч болно. Өөрөөр хэлбэл,  ONEFIT аппликейшнийг гар утсандаа суулган өөрт тохирох багцнаас сонголтоо хийснээр танд илүү ашигтай. Зарим багц нь тухайлбал,  "Үзээд алдъя" багц гэхэд л зарим газарт / Зайсанд байрлах фитнес клубууд гэх мэт/   нэг удаа орсноос ч илүү хямдхан төлбөртэй байгаа.

Та ONEFIT аппликэйшнээ татаж авч амжаагүй байгаа бол доорх холбоосон дээр дарж татаж аваарай.

   



By

ONEFIT
ONEFIT gives you access to more than 30 best gyms and studios in UB. Download now for free.


Comments




Suggested


Ямар төрлийн дасгал хөдөлгөөнүүдийг хослуулан хийх нь үр дүнтэй вэ?

Зарим төрлийн дасгал хөдөлгөөнүүдийг хослуулан хийх нь үр дүнтэй байдаг. Өөрөөр хэлбэл 7 хоногийн 2 өдөр ямар нэгэн спортын төрлөөр хичээллэлээ гэхэд 7 хоногийн 1 өдрийг өөр нэгэн урлагийн төрлөөр хичээллэж өнгөрүүлбэл сонирхолтой төдийгүй үр дүн сайтай байдаг. Ингээд танд хослуулан хэрэгжүүлж болох 5 төрлийн дасгал хөдөлгөөнийг санал болгоё.

Өдрийн аль цагт дасгал хийвэл тохиромжтой вэ?

Хэдэн цагт дасгал хийвэл хамгийн сайн бэ - өглөө, өдөр эсхүл орой юу?

Хэрхэн өдөр тутмын стресснээс салах вэ?

Стресс гэдэг үг хүн бүрийн бараг хэрэглээ болчихсон гэвэл хилсдэхгүй, түүнийгээ ч тоохгүй алхах болжээ. Монголчуудын стрессийг тодорхойлох судалгаагаар 16-25 насны залуучууд хамгийн их стресстэй байна гэсэн үр дүн гарчээ. Энэ нь дэлхий нийтийн стрессийн дундаж наслалттай харьцуулахад 10 жилээр түрүүнд байна. Ид эрч хүчтэй, сайхан залуу үедээ залуучууд маань стресс гэгч чимээгүй тахалд нэрвэгдэж байгаа нь маш харамсалтай.