Гэр бүлээрээ усанд сэлэхэд тохиромжтой газрууд хаана байна вэ?
Германы эрдэмтэд 1980-аад онд ямар спорт хүний биед хамгийн сайнаар нөлөөлдгийг судалж үзжээ. Уг судалгаанд нийт 570 тамирчин оролцсон ба судалгааны дүнгээр усанд сэлэлтийн тамирчдын 98% нь эрүүл байсныг тогтоожээ. Хүн өдрийн ихэнх цагийг зогсож эсвэл сууж өнгөрүүлдэг учир нурууны яс болон булчинд маш их ачаалал очдог. Харин усанд сэлснээр нурууны үенүүдийн ачаалал буурч, булчин амардаг төдийгүй усанд сэлснээр бүхий л үе мөч тэгш хөдөлж байдаг. Жилийн 4 улирлын алинд ч усанд сэлж болох хэдий ч ялангуяа өвөлд усанд сэлэх нь нэн тустай байдаг байна. Учир нь усанд сэлснээр уушигны хамгийн захын хэсэг хүртэл маш сайн цэвэрлэгддэг. Тиймээс утаатай урт өвлийн туршид та усанд сэлж өөрийн болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийн төлөө анхаарал тавиарай.
Усанд сэлэхийн давуу тал:
- Жин хасахад тустай
- Стреснээс ангижирана
Ажлын бүтээмжийг дээшлүүлнэ
Ханиад томуу хүрэхгүй байхад тустай
Нойргүйдлийг арилгана
Хүүхэд усанд сэлснээр:
- Хөдөлгөөний эвсэлтэй болно
- Тархины хөгжил, сэтгэн бодох чадварт тустай
- Эрүүл чийрэг булчингийн хөгжилтэй болгоно гэх мэт олон давуу талуудтай.
Танд хэрэг болох үүднээс ONEFIT аппликэйшнийг ашиглан хаана гэр бүлийнхээ хамт усанд сэлж болох талаар сонирхуулъя.
Дашрамд дурьдахад, та ONEFIT аппликэйшнийг гар утсандаа суулган СУПЕР ГЭР БҮЛ багцыг худалдан авснаар доорх газруудад гэр бүлээрээ хүссэн цагтаа хэдийд ч явах боломжтой болж байгаа юм.
1. NCP SPORT COMPLEX

2. RIVER CLUB
3. BELLA VISTA
4.FIT LIFE HEALTH CENTER

САНАЛ БОЛГОЖ БУЙ НИЙТЛЭЛ: Өвлийн улиралд хүүхдийг усан спортоор чийрэгжүүлэх нь:
Та гэр бүлийн хамт усан бассейн болон бусад спорт клубүүдээр НЭГ ГИШҮҮНЧЛЭЛ-ээр үйлчлүүлэхийг хүсвэл ONEFIT аппликэйшнийг доорх холбоосон дээр дарж татаж авна уу.
Suggested
Хүүхдүүд дасгал хөдөлгөөн хийхэд тохиромжтой газрууд хаана байдаг вэ?
Хүүхэд эрүүл саруул өсөн торниход хөдөлгөөний идэвхтэй байдал хамгийн чухал. Дасгал хөдөлгөөн хийх явцад бие бялдар, оюунухаан зэрэг хөгжиж байдаг тул таны хүүхдэдээ оруулж буй хамгийн том хөрөнгөоруулалт бол түүнийг дасгал хөдөлгөөнтэй л байлгах явдал шүү. Танд хэрэг болгох үүднээс хүүхэд тань ямар төрлийн дасгал хөдөлгөөнийг хаана хийхэд тохиромжтойгазруудыг танилцуулж байна.
Бодибилдинг : Аав хүү хоёрын хамтдаа хичээллэх спортууд
ФИТНЕС & БОДИБИЛДИНГ-Хүү тань таны хамгийн үнэнч фитнес бодибилидинг найз байх болно. Учир нь та хоёр хамт бэлтгэлээ хйиж хамт хооллож, мөн бие биедээ давхар хяналт тавьж болно. Хамгийн сайхан биеэрээ гайхуулсан аав хүү хоёр байхыг хүсэхгүй хэн байх билээ?
Өвлийн улиралд хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн анхаарах вэ?
Өвлийн улиралд та хүүхдийнхээ эрүүл мэндэд илүү анхаарах хэрэгтэй болдог. Бага насны хүүхдүүд хүйтэнд биеийн дулаанаа маш хурдан алддаг учраас амархан сульдах, ядрах, ханиад хүрэх, хатгаа авах гэх зэрэг өвчлөлд өртдөг. Эдгээрээс сэргийлэхийн тулд та ямар арга хэмжээг авдаг вэ? Хүүхдийнхээ эрүүл мэндэд өвлийн цагт анхаарал хандуулахад тань тус хүргэх хэдэн алхмыг танд хүргэж байна.


