Хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлэх нь яагаад чухал вэ?
Судлаачдын үзэж байгаагаар эцэг эхчүүдийн дийлэнх хувь нь 24 цагийн 4-5 цагийг л хүүхдүүдтэйгээ өнгөрүүлдэг гэсэн тоо баримт байна. Энэ тоо нь таны хувьд хэр хугацаа гэж үзэж байна? Их үү? Бага уу? Эдгээр хугацаанд та хүүхэдтэйгээ ямар зүйлсийг амжуулж болох вэ? Хүүхдийг бага наснаас нь эхлэн тэдэнтэй өнгөрүүлэх цагийг аль болох урт байлгахыг та хичээж байгаарай. Та тэднийг өсөх, хөгжих бүрд нь хамт байж, зааж чиглүүлж байх нь зүйтэй. Хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлэх нь яагаад чухал байдаг талаарх нийтлэлийг танд хүргэж байна.
1. Зан араншин
Та бол тэр чигтээ түүний толь гэдгийг мэдэх үү. Тэр таныг аливаа асуудалд хэрхэн хандаж, яаж шийдэж байгааг байнга ажиглаж, алхам тутамд тань таныг дууриадаг. Тэрээр бусдыг хайрлах, хамгаалах, нандигнах, өрөвдөх, уучлах гээд бүх зан чанарыг танаас суралцдаг тул, түүний өсөх хөгжих явцад нь хамт байж, байнга ярилцах нь хамгийн чухал шүү.
2. Үйл хөдлөл
Таны гаргаж буй үйлдэл бүхнийг тэр мөн л дуурайх болно. Хэрвээ танд түүнтэй өнгөрүүлэх хугацаа бага байдаг бол тэрээр өөртөө итгэлгүй сул нэгэн болж хувирна. Эсвэл хэний ч үгийг үл тоодог, сахилгагүй нэгэн ч болж мэдэх тул түүнтэй хамт байх хугацаагаа илүү уртасгаж, зөв хүмүүжилд сургах нь чухал.
3. Эрүүл мэнд
Та түүнтэй хамт байхгүй байснаар хүүхдийнхээ юу идэж, ууж байгааг яахан мэдэх билээ. Эрүүл мэнд хамгийн чухал учраас та түүнийг эрүүл байх нөхцөл суурийг бүгдийг нь хангах хэрэгтэй шүү. Тухайлбал: Эрүүл шимтэй хооллоход нь хяналт тавих, өвдөж зовиурлахад нь шалтгааныг нь амархан ойлгох, дасгал хөдөлгөөний дутагдалд орохоос урьдчилан сэргийлэх зэргээр хүүхдийн эрүүл мэндийг баталгааг та үүрэх ёстой.
4. Боловсрол
Түүний хэрхэн сурч, хөгжиж байгааг анхаарах нь мөн л чухал. Түүнийг ямар нэгэн чиглэлээр хөгжүүлэхийг хүсэж байгаа бол тухайн чиглэлийнх нь ном сонин, нийтлэл, бичлэг, кино зэргийг чөлөөт цагаар нь үзүүлж байх нь түүний юу хийх дуртай хандлагыг тодорхойлоход хамгийн тустай байдаг гэнэ. Тухайлбал: Түүнийг чадварлаг эмч болгохыг хүсдэг бол өөрийн энэхүү санаагаа бага багаар сонин сэтгүүлээр л илэрхийлж, түүний хэр хандах хандлагыг л тодорхойлох нь юм.
САНАЛ БОЛГОЖ БУЙ НИЙТЛЭЛ: Өвлийн хүйтнийг гэр бүлээрээ хэрхэн сонирхолтой өнгөрүүлэх вэ?
Та хүүхдээ НЭГ ГИШҮҮНЧЛЭЛ-ээр олон фитнес, спорт клубүүдэд хамруулах боломжтой бөгөөд ONEFIT аппликэйшнийг сонирхож байвал ONEFIT аппликэйшнийг хэрхэн хэрэглэх талаар нийтлэлийг уншина уу.
Та ONEFIT аппликэйшнээ татаж авж амжаагүй байгаа бол доорх холбоосон дээр дарж татаж аваарай.
Suggested
Булчингийн чанар
Булчин нь 2 төрлийн гол эдээс бүрддэг. Нэг нь агшиж, тэлдэг эд буюу энэхүү үйлдлээрээ хүч үйлдвэрлэдэг бол нөгөө нь агшиж, тэлдэггүй эд буюу холбогч эд болон өөхөн эдээс бүрддэг. Холбогч эд нь булчинг цул байлгадаг бол өөхөн эд нь энергээр хангадаг байна. Агшиж, тэлдэг эдийн хэмжээ их байх тусам булчин нь илүү хүчтэй, өндөр чанартай байдаг байна.
Биеийн ус
Биеийн ус нь эрүүл биеийн чухал хэмжүүрийн нэг юм. Хүний бие зөв ажиллахын тулд ус хэрэгтэй. Бие дэх усны төгс тэнцвэрийг олох нь гол түлхүүр буюу усны хэрэглээ нь биеийн усны алдагдлыг нөхөж байх ёстой. Хүний бие усыг арьс, хөлс, шээс болон амьсгалаараа дамжуулан алдаж байдаг. Иймд хэрэв төгс тэнцвэрийг нь олвол, хүн эрүүл, аз жаргалтай, сэтгэл хангалуун байдаг байна.


