Фитнес төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?
Фитнесээр хичээллэхээр төлөвлөж байна уу? Гайхалтай шийдвэр байна шүү. Учир нь өөртөө оруулж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт бол таны гаргаж буй энэхүү шийдвэр юм. Фитнес төлөвлөгөө зохиохдоо дараах 4 асуултыг өөрөөсөө асуугаарай.
1. Хаана фитнесээр хичээллэхийг хүсэж байна?
Хамгийн эхлээд чиний биеийн галбир хамгийн чухал бөгөөд гадаа болон дотор дасгал хийхийг хүсэж байгаагаа тодорхойлох нь чухал. Үүнийг тодорхойлсны дараагаар чиний амьдарч буй газар мөн чухал, учир нь фитнес хийх газраа гэрээсээ хэт хол биш алхаад, гүйгээд, дугуй унаад очиход тохиромжтой газрыг сонгоорой. Энэ бүхнийг тооцоолсны дараагаар та биеийн тамирын заал, тусгай тоноглол бүхий фитнес заал эсвэл гэртээ дасгалаа эхлэх үү гэдгээ шийдэж болно.
САНАЛ БОЛГОЖ БУЙ НИЙТЛЭЛ: Гэр бүлээрээ усанд сэлэхэд тохиромжтой газрууд хаагуур байна?
2. Ямар төрлийн дасгалаар хичээллэхийг хүсэж байна?
Энэ бол мэдээж хамгийн чухал юм. Тиймээс биеийнхээ аль хэсэгт санаа зовж, түүнийг галбиржуулах хүсэлтэй байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Үүнийг мэдэхэд хүндрэлтэй байгаа бол дасгалжуулагч багшаасаа асууж болох шүү.
САНАЛ БОЛГОЖ БУЙ НИЙТЛЭЛ: Таны биеийн хэлбэрт ямар дасгал хөдөлгөөн тохиромжтой вэ?
3. Хэзээ тохиромжтой вэ?
Хичээллэх газраа сонгочихсон бол хэзээ хичээллэх цагаа тохирох хэрэгтэй, мөн эхлээд тухайн газраа бүртгэлээ эхлүүлж, баталгаажуулах нь зүйтэй. Ажлын цагийг дасгалын цагтай тохируулна гэдэг заримдаа хүндрэлтэй байдаг. Учир нь зарим үед ажил дээрээ оройтсоноос болж фитнесээ алгасах тохиолдол их гардаг, үүнээс үүдэж фитнесийн эрх шинээрээ хугацаа нь дуусах үе байдаг шүү дээ. Тиймээс уян нөхцөлтэй үйлчилгээг сонгож, цагаа ч тохируулаарай.
САНАЛ БОЛГОЖ БУЙ НИЙТЛЭЛ: Өөртөө таарсан дасгал хөдөлгөөн хийхэд ONEFIT танд тусална
4. Ганцаараа юу эсвэл бусадтай юу?
Дасгал хийхэд ганцаараа хийх нь амар байдаг уу? Эсвэл хамт олонтой хамтарч хийх нь амар санагддаг уу? Гэхдээ танд хамт олны дасгалын чиг хандлагыг санал болгож байна. Учир нь зорилго нэгтэй хүмүүстэй хамтрах нь таны дасгалын үр дүнг хэд дахин сайн үзүүлэлттэй байлгадаг юм шүү. Тухайлбал: иог, бүжиг, спиннинг, аеробик, усан сэлэлт, бокс гэх мэт. Гэхдээ хэрхэн шийдэх нь таны л мэдэл.
САНАЛ БОЛГОЖ БУЙ НИЙТЛЭЛ: 2017 оны ТОП 10 фитнесийн чиг хандлага
Хүссэн спортоороо хичээллэж эрүүл чийрэг болоход тань туслах ONEFIT аппликэйшнийг татаж авахыг хүсвэл доорх зурган дээр дарна уу.


