Бидний тухай

Тогтмол дасгал хийнэ гэдэг бол эрүүл, баяр баясгалантай амьдрахын нэг үндэс гэдэгт бид итгэдэг. Мөрөөдлөө биелүүлэх гэж бид ONEFIT-ийг бүтээсэн. ONEFIT нь зөвхөн 1 гишүүнчлэлээр өөрийн амьдралын хэв маягт тааруулан хэдийд ч, хаана ч олон төрлийн фитнес, спортоор хичээллэх боломжийг нээсэн гар утасны апп юм. Бидэнтэй нэгд, олон төрлийн фитнес, спортоос дуртайгаа сонго, хүссэн үедээ таалагдсан газраа оч, өөрийгөө сорь, шинэ хүмүүстэй танилц – амьдралаа сэргээ, доргио.



ONEFIT бол шинэ зууны фитнесийн гишүүнчлэл юм. Өдөр бүр шинэ хөдөлгөөн хийж, өөрийн биед таарсан фитнес болон спортын төрлийг олох боломжийг танд олгоно. Хүссэн үедээ, хүссэн фитнес клуб, бялдаржуулах төвүүдээр үйлчлүүлэн иог, аэробик, бүжиг, бие хамгаалах урлаг, теннис зэргээр хичээллэх боломжтой. Бүх төрлийн спорт, фитнесийг нэг гишүүнчлэлээр. ONEFIT нь үнэгүй апп. Та хүсвэл хэдийд ч гишүүнчлэлээ түр зогсоох эсхүл цуцлах боломжтой.


ХҮССЭН ҮЕДЭЭ, ХҮССЭН ГАЗРАА

Бидэнтэй нэгд, олон төрлийн фитнес, спортоос дуртайгаа сонго – амьдралаа сэргээ, доргио.

Манай түншүүд