Спорт хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэ?

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Хөдөлгөөн       14955       2016.11.09
cover

Та хүүхдийнхээ хүмүүжилд хэрхэн анхаардаг вэ? Ажил гэсээр байгаад хүүхдийнхээ хүмүүжилд төдийлөн анхаарч чадахгүй байгаа юм биш биз? Хүүхдийнхээ юу хийх дуртай эсэхийг түүнээс нэг асуугаарай. Тухайлбал: спортоор хичээллэх сонирхолтой бол ямар төрлийн спорт түүний хүмүүжилд хэрхэн нөлөөлж болохыг энэ удаагийн нийтлэлээрээ танилцуулж байна. Спортоор хүүхэд тань хүмүүжиж болохыг үүнээс уншаарай.

  • Багийн спорт

Үүнд сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг гэх зэрэг баг хамт олноороо хичээллэдэг бүх төрлийн спортууд хамаарагдахаас гадна таны хүүхдэд багаар ажиллах чадвар, найз нөхөрлөлийн мөн чанар, “нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийнхээ төлөө” гэсэн зарчмаар таны хүүхэд хүмүүжиж байна гэсэн үг. Тиймээс та түүнийг сайн дэмжин, урамшуулж байгаарай.

  • Усанд сэлэлт

Түүний сонирхдог спортын төрөл нь усан спорт бол түүнд эрүүл чийрэг бие галбир, өөртөө итгэх итгэл, зориг хатуужил, тэвчээр, хариуцлага бүхнийг зааж сургах болно. Эрүүл мэнд номер нэг байдаг тул энэ спорт нь таны хүүхдэд үнэхээр хэрэгтэй спортуудын нэг юм шүү.

  • Бүжиг ба уран гимнастик

Спортын төрөл дундаас энэхүү спорт нь хамгийн их гоо зүйн мэдрэмжийг өгдөг спорт билээ. Хүүхэд тань энэ спортоор хичээллэдэг бол сэтгэн бодох чадвар, ямар ч зүйлийг олон талаас нь үзэх үзэл хийгээд боломж үргэлж байдгийг ойлгуулах, сонсгол, урлагийн мэдрэмж, гоо зүйн мэдрэмж зэрэг олон мэдлэг, чадварыг таниулж өгнө.

  • Шатар, даам

Таны хүүхдийн оюун ухаанд маш сайн нөлөөлнө, сэтгэн бодох чадварыг хэд дахин нэмэгдүүлж, аливаа зүйлийн учрыг олох, шинэ санаа гаргах, цагийн зөв хуваарилалт, “7 хэмжиж 1 огтол” гэдэг шиг аливаад ухаалаг, бодлоготой хандах, эелдэг дөлгөөн даруу зантай болох зэрэг олон эерэг хүмүүжлийг түүнд олгодог спорт юм.

  • Байт харваа буюу буудлага

Тухайн спортоор таны хүүхэд хичээллэдэг бол ирээдүйд амжилт гаргах магадлал өндөр гэж үздэг. Учир нь оюун ухаан саруулхан, аливаад бодолтой алсын хараатай хандах, аливаад тууштай, үнэнч шударга, “нэг сумаар хоёр туулай” гэхчлэн түүний гаргасан шийдвэр бүхэн зөв байхыг та харж болно.

  • Ширээний теннис

Хурдан шаламгай хөдөлгөөн, хурц ухаан зэргийг шаарддаг тул уг спорт нь таны хүүхдийг түргэн сэтгэх, сэргэлэн цовоо, ухаалаг, тэвчээртэй, бусадтай нийтэч, эелдэг хандаж, манлайлагч байж болох чадварыг төлөвшүүлнэ.

  • Иог

Иогоор хичээллэх нь хүүхэд мөн танд ч гэсэн оюун ухаан, сэтгэл санааны тайвшралтыг өгдөг учраас, аливаа зүйлд эерэгээр, тайвнаар хандах, уур уцааргүй, стрессгүй байдлыг бэлэглэхээс гадна бие галбирын өв тэгш байдлыг олгох болно.

  • Каратэ болон бокс

Тулааны урлагийн спорт учраас таны хүүхдэд хурдан шаламгай хөдөлгөөн, гүйлгээ ухаан, сэргэлэн цовоо зан, тууштай үнэнч шудрага, зориг тэвчээртэй занг төлөвшүүлж өгдөг учраас энэ спортоор тууштай хичээллэх боломжийг нь бүрдүүлж өгөх нь чухал шүү.


Хүүхдээ ямар ч спортоор хичээллэсэн бай таны зүгээс маш их урам зоригийг түүнд өгч байх хэрэгтэй юм шүү. Хэдий ажилтай завгүй байсан ч гэсэн түүнийг ямар нэгэн тэмцээн уралдаанд уг төрлөөрөө оролцох болбол заавал цаг гаргаж, түүнийг дэмжээрэй. Спортоор хичээллэх нь түүнд тэсвэр хатуужил, оюун ухаан, бусдыг хайрлах итгэл найдвар, хүндлэл хайр бүгдийг өгнө.


Та хүүхдээ НЭГ ГИШҮҮНЧЛЭЛ-ээр олон фитнес клубуудад хамруулах боломжтой бөгөөд ONEFITT  аппликэйшнийг сонирхож байвал ONEFIT аппликэйшнийг хэрхэн хэрэглэх талаар нийтлэлийг уншина уу.


Та ONEFIT аппликэйшнээ татаж авж амжаагүй байгаа бол доорх холбоосон дээр дарж татаж аваарай.




Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT бол шинэ зууны фитнесийн гишүүнчлэл. УБ хотын хамгийн шилдэг 30 гаруй фитнес клуб болон студид нэг гишүүнчлэлээр орох боломжийг танд өгнө. Татаж авахад үнэгүй.


сэтгэгдэл үлдээх




Санал болгох


Эрчүүд ч гэсэн иогоор хичээллэдэг

Ихэнх хүмүүс иог бол зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан хөдөлгөөн гэж бодох нь бий. Үнэндээ иог бол эрэгтэй эмэгтэй хэн бүхэнд хэрэгтэй бөгөөд иогоор хичээллэхэд ямар үр дүнд хүрч болохыг та мэдэх үү? Олны танил Adam Levine, Woody Harrelson, Russell Brand, Jon Bon Jovi, Sting, Alec Baldwin, Sting зэрэг алдартнууд дэлхий нийтийг иогоор хичээллэхийг уриалж байна. Та ч мөн адил иогоор хичээллэхийг хүсч байна уу? Иогоор хичээллэхэд танд дараах хэдэн алхам л хэрэгтэй:

ONEFIT кредит хэрхэн цуглуулах вэ?

ONEFIT аппликэйшнийг хэдийн гар утсандаа суулгаад хэрэглээд эхэлчихсэн бол танд кредит цуглуулж хөнгөлөлт авах бас нэг боломж байгаа шүү.

"ДУРЛАЯ" багцыг хэрхэн ашиглаж болох вэ?

Өөрийгөө өөрчилж, хөгжүүлэх идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгохоор бэлтгэж буй та ONEFIT аппликэйшнийг та гар утсандаа татан авч суулгаснаар