Хүүхэд хэдэн настайдаа ямар дасгал хөдөлгөөн хийх нь тохиромжтой вэ?

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Хөдөлгөөн       8727       2016.11.16
cover

Өдөр бүрийг идэвхтэй хөдөлгөөнтэй өнгөрүүлэх нь хүүхэд болон том хүн аль алинд нь маш чухал ач холбогдолтой бөгөөд эрүүл амьдрах гол цөм нь болдог. Дасгал хөдөлгөөн хийх нь яс, үе мөч, булчингийн хөгжилд сайн бөгөөд хэт таргалалт болон жингийн дутагдалд орохгүй байхад нөлөөлдөг. Түүгээр ч барахгүй сайн унтаж, хичээл сургуульдаа анхаарал төвлөрөхөд нь тус болдог. Хүүхэд хэдэн настайдаа ямар төрлийн дасгал хөдөлгөөн хийвэл тохиромжтой талаарх нийтлэлийг бэлтгэн хүргэж байна.

  • 1-5 нас

Энэ бүлэгт бага насны болон сургуулийн өмнөх насны хүүхдүүд хамрагдах ба тэд байгалийн жамаараа маш их хөдөлгөөнтэй байх боловч мөн тэдэнд тохирсон дасгал хөдөлгөөнийг зааж өгөн, хамтдаа хийх хэрэгтэй. Эдгээр насны хүүхдэд тохиромжтой дасгал болох хөдөлгөөний төрлүүдээс дурдвал: гүйлт, алхалт, шидэлт, сэлэлт.

  • 6-9 нас

Хүүхдийн нас ахих тусам тэдний төсөөлөл, анхаарлын төвшин нэмэгддэг. Харин таны зүгээс хүүхдийг зөв залж чиглүүлж өгөх нь чухал юм. Өөрөөр хэлбэл: Урам өгөн дэмжиж, анхаарал хандуулж, хамтдаа хичээл хийж, хамтдаа дасгал хөдөлгөөн хийж, хамтдаа тоглож байхыг зөвлөе. Тохиромжтой дасгалын төрлүүд: бейсболл, хөл бөмбөг, гүйлт, гимнастик, усан сэлэлт, теннис.

  • 10-13 нас

Энэ насанд хүүхдүүд ихэвчлэн өөрийн сонирхлыг олчихсон байдаг. Өөрөөр хэлбэл ямар төрлийн спорт, ямар төрлийн дуу хөгжим сонирхдог эсэхээ бүрэн ойлгосон байдаг. Харин та хүүхэдтэйгээ сайн ярилцаж, анхаарал халамжийг дээд зэргээр тавьж байгаарай. Тохиромжтой дасгалын төрлүүд: гүйлт, балет, бүжиг, гимнастик, карате, теннис, сагсан бөмбөг, хөл бөмбөг, гар бөмбөг.

  • 14-17 нас

Энэ үед хүүхдийн шилжилтийн насны үе явагдах бөгөөд түүний шийдвэр гаргалтыг үргэлж урамшуулан дэмжиж байх хэрэгтэй. Хүүхэд тань бүх төрлийн дасгал хөдөлгөөнийг хийхэд бүрэн тохиромжтой. Тухайлбал: Бүжиг, аэробик, иог, бодибилдинг, балет, бие хамгаалах урлаг, бокс, кикбокс, карате, теннис, спиннинг гэх мэт багтана.

САНАЛ БОЛГОЖ БУЙ НИЙТЛЭЛ: Спорт хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэ?

Та хүүхдээ НЭГ ГИШҮҮНЧЛЭЛ-ээр олон фитнес клубүүдэд хамруулах боломжтой бөгөөд ONEFIT аппликэйшнийг сонирхож байвал ONEFIT аппликэйшнийг хэрхэн хэрэглэх талаар нийтлэлийг уншина уу.

Та ONEFIT аппликэйшнээ татаж авж амжаагүй байгаа бол доорх холбоос дээр дарж татаж аваарай.



Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT бол шинэ зууны фитнесийн гишүүнчлэл. Улаанбаатар хотын хамгийн шилдэг 50 гаруй фитнес, спорт клубт нэг гишүүнчлэлээр орох боломжийг танд олгоно. Апп татаж авахад үнэгүй. Онцгой урамшуулал болон нэмэлт мэдээллийг 70107700, 70107710 дугаараас лавлана уу.


Санал болгох


Бүжиг : Ямар төрлийн дасгал хөдөлгөөнүүдийг хослуулан хийх нь үр дүнтэй вэ?

Зарим төрлийн дасгал хөдөлгөөнүүдийг хослуулан хийх нь үр дүнтэй байдаг. Өөрөөр хэлбэл 7 хоногийн 2 өдөр ямар нэгэн спортын төрлөөр хичээллэлээ гэхэд 7 хоногийн 1 өдрийг өөр нэгэн урлагийн төрлөөр хичээллэж өнгөрүүлбэл сонирхолтой төдийгүй үр дүн сайтай байдаг. Ингээд танд хослуулан хэрэгжүүлж болох 5 төрлийн дасгал хөдөлгөөнийг санал болгоё.

ONEFIT аппликэйшнийг ашиглах 5 шалтгаан

ONEFIT аппликэйшн нь сурдаг, ажилладаг, гэртээ хүүхдээ хардаг гээд л бүхий л төрлийн хүмүүст адил тэгш бие бялдараа хөгжүүлж, эрүүл энх байхад нь туслах зорилготой аппликэйшн юм. Та уг аппликейшнийг гар утсандаа суулгаснаар хүссэн үедээ, хүссэн фитнес клуб, бялдаржуулах төвүүдээр үйлчлүүлэн иог, аэробик, бүжиг, бие хамгаалах урлаг, теннис зэргээр хичээллэх боломжтой.

Өдрийн аль цагт дасгал хийвэл тохиромжтой вэ?

Хэдэн цагт дасгал хийвэл хамгийн сайн бэ - өглөө, өдөр эсхүл орой юу?