Хүүхдийг хэрхэн илүүдэл жингээс нь салгах вэ?

By:       Category: Move       5193       2016.11.21
cover

Бид дээр үед хүүхдийг тарган мяраалаг байвал эрүүл өсөн торниж байна хэмээн эндүү ойлгодог байжээ. Сүүлийн үед бага насны хүүхдийн таргалалт газар авах хандлагатай болсоор байна. Танд зайлшгүй шалтгаан байхгүй л бол хүүхдээ 6 сар хүртэл нь эхийн сүүгээр хооллох хэрэгтэй бөгөөд, багаас нь нэмэлт тэжээл өгснөөр хүүхдийн таргалах үндэс тавигддаг хэмээн үздэг. Тиймээс хүүхдийг багаас нь эрүүл хооллож, 5-7 наснаас нь эрүүл хооллох дадал зуршлыг бий болгох шаардлагатай.

Хүүхдийн биеийн жингийн индекс нь зөв байгаа эсэхийг шалгахдаа хүүхдийн биеийн жинг өндөрт нь хувааж бодно.

Бодох аргачлал: Биеийн жингийн хэмжээ= биеийн жин\ биеийн өндөр

=<18.5: Жин хэвийн хэмжээнээс бага жинтэй

18.5-22.9: Дундаж, хэвийн жинтэй

23-24.9: Жин бага зэргийн өсөлттэй 

25.0-29.9: Таргалалтын 1-р шат, дунд зэргийн таргалалттай

30=<: Хэт таргалалттай

Жишээ нь: 120 см өндөртэй хүүхэд 40кг жинтэй гэж бодвол BMI=40/1,20м²=33.3  буюу хэт таргалалттай гарч байна.

Тарган хүүхдүүд өвчин тусах өндөр магадлалтай байдаг. Тухайлбал: зүрх судасны өвчин, цусны даралтын түвшин өндөрсөх, чихрийн шижин, харвалт, хэд хэдэн төрлийн хавдар, үе мөчний үрэвсэл зэрэг өвчтэй болох өндөр эрсдэлтэй. 5-17 насны хэт таргалалттай хүүхдүүдийн 70 хувь нь зүрх судасны өвчтэй болох өндөр эрсдэлтэй байдаг. Мөн чихрийн шижин өвчний угтвар үе үүсэх магадлал ихэсч цусан дахь глюкозын хэмжээ нэмэгдсээр чихрийн шинжин үүсэх өндөр эрсдэлийг бий болгодог. Хэт таргалалттай хүүхэд болон насанд хүрэгсэд яс болон үе мөчний өвчтэй болох хамгийн өндөр эрсдэлд байдаг ба нойрсох үед үед амьсгал зогсох хам шинж болон сэтгэл зүйн талаас шоолуулах, өөртөө итгэх итгэлгүй болох зэрэг олон сөрөг нөлөө гардаг байна.

Хүүхэд жингээ барих аргууд:

  • Өдөрт 3 удаа хооллох
  • Цагаар хооллох
  • Хоолыг сайн зажилж идэх
  • Өөх тос багатай хоолыг сонгох
  • Хэт шорвог болон халуун ногоотой хоолноос татгалзах
  • Ус хангалттай уух
  • Идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлэх
  • Өдөрт дор хаяж 1 цаг алхаж байх


САНАЛ БОЛГОЖ БУЙ НИЙТЛЭЛ: Хүүхэд хэдэн настайдаа ямар дасгал хөдөлгөөн хийх нь тохиромжтой вэ?


Та хүүхдээ НЭГ ГИШҮҮНЧЛЭЛ-ээр олон фитнес клубүүдэд хамруулах боломжтой бөгөөд ONEFIT аппликэйшнийг сонирхож байвал ONEFIT аппликэйшнийг хэрхэн хэрэглэх талаар нийтлэлийг уншина уу.


Та ONEFIT аппликэйшнээ татаж авж амжаагүй байгаа бол доорх холбоосон дээр дарж татаж аваарай.

 

 



By



Suggested


Хүүхэддээ ус өгсөн үү?

Хүүхдийн нас бага байх тусам ус шаардах хэрэгцээ их байдаг.

Хүүхэд жилд 3-5 см-ээр өсдөг

Усан дотор биеийн зөв галбирыг тогтооход чиглэсэн хөдөлгөөн хийхэд илүү бага хүч зарцуулдаг.