Өвлийн улиралд хүүхдийг усан спортоор чийрэгжүүлэх нь

By:       Category: Move       3677       2016.11.28
cover

Эцэг эхчүүдийн ихэнх нь өвлийн улиралд хүүхдээ усан спортоор хичээллүүлэх нь дэмий гэж үздэг. Учир нь тэнд чийгтэй, нойтон, хүйтэн гэж үздэгтэй холбоотой байдаг байна. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ өвлийн улиралд таны хүүхдэд усан спорт ямар ач тустай мөн таныг хүүхдээ усан спортоор хичээллүүлэх, шийдвэр гаргах 3 шалтгааныг хүргэж байна.


Усан спортын ач тус

Спортын төрлүүд дотроос хүний биед хамгийн сайн нөлөөлж, тэсвэр хатуужилтай, эрүүл чийрэг, гоо сайхан болгодог төрөл нь усан спорт юм. Усанд сэлэх нь таны биеийн хэлбэр галбирыг засч, зүрх булчингийн үйл ажиллагааг сайжруулж, хүчилтөрөгчийг булчингуудад тарааж цусны эргэлтийн системийг сайжруулдаг идэвхтэй үйл ажиллагаа юм.


1. Усанд сэлэх нь хүйтний эрчтэй тэмцэхэд тус болно

Хүйтэн цаг агаар, уур амьсгалд удаан хугацааны турш байхад бидний биед ямар өөрчлөлт гардаг талаар мэдэх үү? Хөгжилдөх, тоглох, баярлах, сэтгэл хөдлөх гэх зүйлс аажмаар алга болдог байна. Тиймээс өвлийн улиралд таны хүүхдэд сэтгэл зүйн өөрчлөлт илэрвэл үүнтэй холбоотой гэж үзэж болно. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс 9-19 настай хүүхдүүдийн 5.5% нь улирлаас хамаарсан сэтгэл хөдлөлийн эмгэгтэй байдаг гэсэн судалгааг гаргажээ. Үүнээс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол дасгал хөдөлгөөн буюу усан спорт юм. Өөрөөр хэлбэл, усан спортоор хичээллэх нь таны хүүхдийн тархин дахь серотонин хэмжээг нэмэгдүүлэх, сэтгэл санааг тайвшруулах, цовоо сэргэлэн болох зэрэгт маш сайн нөлөө үзүүлдэг.


2. Цагийг үр дүнтэй, хөгжилтэй өнгөрүүлэх боломж

Хүүхдүүд дулаан саруудад найз нөхөдтэйгөө гадаа цагийг өнгөрүүлэх нь элбэг байдаг. Харин өвлийн өдрүүдэд нь ганцаардах буюу дээр дурдсанчлан улирлын шинжтэй эмгэгт өртдөг. Энэ үед та хүүхдээ олон хүүхэдтэй харилцах, хичээллэх боломжтой секц дугуйланд хамруулах тэр дундаа усан спортын хичээл нь баг, бүлэг болгон хичээл ордог учир таны хүүхдэд зайлшгүй хэрэгтэй байгаа биз.


3. Усанд сэлэх нь таны хүүхдийн дархлаа болон ямар нэгэн халдвартай тэмцэх чадварыг сайжруулна

Ханиад хүрэх эхний процесс нь элдэв вирусээс үүдэлтэй байдаг. Учир нь хүйтэн, нойтон, чийгтэй зэрэг байдлаас үүдэж дархлаа муудаж, ханиад томуу тусах магадлал хамгийн өндөр. Эцэг эхчүүд бидний хамгийн их санаа зовдог асуудал хүйтэн агаар болон тухгүй орчин. Гэтэл таны төсөөллөөс огт өөр байдал усан спортын төвүүдэд бүрдсэн байдаг бөгөөд агаарын дулааны тохируулга, усны температурын төвшин зэрэг нь хүний биеийн дулаанд тохируулагдсан, усанд хичээллэх дасгалууд нь зүрх судасны цусан хангамж, уушги, тархины үйл ажиллагаанд сайн нөлөөтэй тул дархлаа сайжирч, элдэв халдварт өвчнийг эсэргүүцэх эсэргүүцлийн хэмжээ улам нэмэгддэг.


САНАЛ БОЛГОЖ БУЙ НИЙТЛЭЛ: Спорт хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэ?


Та хүүхдээ нэг гишүүнчлэлээр олон төрлийн фитнес клубүүдэд хамруулах боломжтой бөгөөд ONEFIT аппликейшнийг сонирхож байвал  ONEFIT аппликэйшнийг хэрхэн хэрэглэх талаар нийтлэлийг уншина уу.


Та ONEFIT аппликэйшнээ татаж авж амжаагүй байгаа бол доорх холбоосон дээр дарж татаж аваарай.



By



Suggested


Гэдэсний 6 булчинг хэрхэн гаргах вэ

Бид өдөр бүр л зурагт, сонин сэтгүүл, цахим ертөнцөөр өөрийн биеийг төгс хөгжүүлж чадсан, бусдад үлгэр дуриалал болж чадаж буй залуус бүсгүйчүүлийн зургийг хараад “Гоё юм аа” гэж санаашран суухаас илүүтэйгээр өөрсдөө зориг гарган оролдож үзэхийг төдийлөн хүсдэггүй. Дур булаам бие галбиртай байхын нэг үндэс нь гэдэсний 6 булчин байдгийг мэднэ л биз дээ. Тэгвэл яг одооноос эхлэхийг уриалж байна. Учир нь танд зориулж хялбар аргаар гэдэсний булчинтай болох хэдэн аргыг зааж өгье.

Эрчүүд ч гэсэн иогоор хичээллэдэг

Ихэнх хүмүүс иог бол зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан хөдөлгөөн гэж бодох нь бий. Үнэндээ иог бол эрэгтэй эмэгтэй хэн бүхэнд хэрэгтэй бөгөөд иогоор хичээллэхэд ямар үр дүнд хүрч болохыг та мэдэх үү? Олны танил Adam Levine, Woody Harrelson, Russell Brand, Jon Bon Jovi, Sting, Alec Baldwin, Sting зэрэг алдартнууд дэлхий нийтийг иогоор хичээллэхийг уриалж байна. Та ч мөн адил иогоор хичээллэхийг хүсч байна уу? Иогоор хичээллэхэд танд дараах хэдэн алхам л хэрэгтэй:

ONEFIT кредит хэрхэн цуглуулах вэ?

ONEFIT аппликэйшнийг хэдийн гар утсандаа суулгаад хэрэглээд эхэлчихсэн бол танд кредит цуглуулж хөнгөлөлт авах бас нэг боломж байгаа шүү.