Спиннингийн 6 зөвлөмж

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Хөдөлгөөн       14143       2017.05.30
cover

Сүүлийн үед спиннинг буюу дугуйт аэробикийн дасгал манай залуучуудын хийх дуртай дасгалын нэг болоод байгаа билээ. Спиннингийг анх 1989 онд Өмнөд Африкийн дугуйчин Жонни Гоулдберг өөрийн машины гараждаа бүтээж технологийг нь танилцуулсан ба түүнээс хойш маш эрчимтэй хөгжиж дэлхий нийтээрээ хичээллэх болжээ. Тэгвэл спиннингээр хичээллэхээр төлөвлөж байгаа хэн бүхэнд хэрэгтэй 6 зөвлөмжийг хүргэж байна.

Савтай ус хажуудаа байлга – спиннинг нь харанхуй шахам өрөөнд 45 минутын турш өөрийгөө хүчлэн эрчилдэг, хамгийн их хөлс гаргадаг дасгалын нэг юм. Тиймээс дасгалын үеэр болон дараа нь өөрийгөө сайн услах хэрэгтэй шүү.  

Дугуйгаа өөртөө тааруул – дасгал эхлэхийн өмнө дугуйныхаа суудлын өндөр, эмээл, жолоо зэргийг өөртөө зөв тааруулах нь дасгалын дундуур болон дараа нь нуруугаар өвдөх асуудал гарахгүй байхад туслана. Тухайлбал, суудлын өндрийг өөрийн ташааны өндөртэй адил түвшинд тааруулвал өвдөг үл ялиг нугарч, суухад эвтэйхэн байх болно. Мөн гарын тохойг түгжихгүйгээр дугуйныхаа жолоонд хүрч байхаар эмээлээ тохируулахаа мартваа.

Хөгжмөө мэдэр – спиннингийн дасгалын үед хамгийн чухал зүйлийн нэг бол хөгжмийн хэмнэлд тааруулан, багшийн RPM буюу 1 минутанд жийх хурдтай адил хурдаар хамт жийх явдал юм. Хэрэвзээ хөгжим болон багшийгаа гүйцэхгүй бол зүгээр л биеэ сайтар чагнаад өөрийн боломжоор жийгээрэй.

Өөрт таалагдах багшийг ол – танд үнэхээр тохирох, таны дуртай стилээр зааж чадах багшийг олохын тулд хэд хэдэн өөр спиннингийн студи эсхүл өөр дасгал (жишээ нь уулын дугуйн жийлт, спиннинг хоорондоо ялгаатай дасгалууд болно)-ыг туршаад үзээрэй. Ингэснээр ядаж л өөрийгөө "хашраахгүй" шүү дээ.

Хөдөлгөөндөө санаа бүү зов – дасгалын эхний өдөр спиннингийн олон хөдөлгөөнийг тогтоон хийхэд үл ялиг толгой эргэм, төвөгтэй санагдаж магадгүй. Тэгвэл багшийгаа сайн харж, өөрийгөө стрессдүүлэхгүйгээр хамгийн гол нь зогсохгүйгээр жийгээд л байгаарай!

Дугуйн гутал өмс – эцэст нь зөвлөхөд хэрэвзээ спиннингээр тууштай хичээллэхээр шийдсэн бол зориулалтын дугуйн гутал олж авах хэрэгтэй шүү. Учир нь зориулалтын гутал нь хөдөлгөөнийг дэмжиж илүү хүчээр дугуйгаа зөв жийхэд тань туслах болно. Танд энэхүү нийтлэл таалагдсан бол SHARE хийж, бусдад түгээхээ мартваа!



Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT бол шинэ зууны фитнесийн гишүүнчлэл. Улаанбаатар хотын хамгийн шилдэг 50 гаруй фитнес, спорт клубт нэг гишүүнчлэлээр орох боломжийг танд олгоно. Апп татаж авахад үнэгүй. Онцгой урамшуулал болон нэмэлт мэдээллийг 70107700, 70107710 дугаараас лавлана уу.


Санал болгох


Хүүхдийг хэрхэн илүүдэл жингээс нь салгах вэ?

Бид дээхин үед хүүхдийг тарган мяраалаг байвал эрүүл өсөн торниж байна хэмээн эндүү ойлгодог байжээ. Сүүлийн үед бага насны хүүхдийн таргалалт газар авах хандлагатай болсоор байна. Танд зайлшгүй шалтгаан байхгүй л бол хүүхдээ 6 сар хүртэл нь эхийн сүүгээр хооллох хэрэгтэй бөгөөд, багаас нь нэмэлт тэжээл өгснөөр хүүхдийн таргалах үндэс тавигддаг хэмээн үздэг. Тиймээс хүүхдийг багаас нь эрүүл хооллож, 5-7 наснаас нь эрүүл хооллох дадал зуршлыг бий болгох шаардлагатай.

Таны биеийн хэлбэрт ямар дасгал, хөдөлгөөн тохирох вэ?

Хүний биеийн хэлбэр нийт 3 төрөлд хуваагддаг ба эдгээр нь өөрийн гэсэн давуу болон сул талуудтай. Та бүхэнд өөрийн биеийн хэлбэрийг мэдэж авах болон түүнд тохируулан дасгал хөдөлгөөн хийхээс гадна ямар хоол хүнс хэрэглэх ёстойг танилцуулая.

Өвлийн хүйтнийг гэр бүлээрээ хэрхэн сонирхолтой өнгөрөөх вэ?

Хүйтний эрч өдөр ирэх тутамд л нэмэгдэж байна. Энэ үед утаа тортог, халтиргаа гулгаа, замын түгжрэл, завгүй ажил зэргээс үүдэж бид багагүй стресстдэг. Стрессээс болоод гэр бүлийнхэндээ ч төдийлөн анхаарал халамж тавьж чаддагүй. Гэтэл өнөөдөр амралтын өдөр, цонхоороо хардаа нартай хэрнээ зөөлөн цасан бударч байна. Энэ өдрийг гэрийнхэнтэйгээ сайхан өнгөрүүлэхэд чинь тус болох хэдэн санааг хүргэж байна.